Иргэн Т.Ганболд: Одоо байгаа 31+ намыг татан буулгая

2019 оны 3 сарын 20

Arslan.mn

Намын хатуу гишүүнчлэлгүй байя, улс төрийн намыг татан буулгая гэсэн санал, санаачилгууд сүүлийн үед  нийгэмд хүчтэй өрнөх болсон. Энэ давалгаан дунд иргэн Т.Ганболдын дуу хоолой, түүний дэвшүүлсэн 10 өөрчлөлт анхаарал татаж байна. Тэрээр  “Монгол Улсын хэмжээнд Дээд шүүхэд  бүртгэлтэй 30 гаруй нам байна. Онолын хувьд бүгд тэгш эрхтэй боловч бодит байдал дээр эрх барьж байгаа хоёр  том нам  хэзээд давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульдаж ирлээ.Өнгөрсөн 28 жилд иргэд олон нийтийн хүсэн хүлээсэн шударга ёс, тэгш боломж, хөгжил, хангалуун амьдрал бий болсонгүй. Энэ хүү нийтэд өгөөж муутай, гажуудсан мөчлөг байгалийн, нийгмийн зүй тогтлоор дуусах болж байгаагийн нэг жишээ нь эрх баригч намууд дотроо олон хуваагдаж зөрчилдөж байгаагаас харагдаж байна. Мөн судалгааны  дүнгээр нийт иргэдийн 70  орчим хувь  нь аль ч намыг дэмжихгүй гэж байна. Энэ нь хоёр том  намд итгэл алдарсан бөгөөд жижиг намууд гарах ямар ч нөхцөлгүйг илэрхийлж байна. Өнөөдөр  улс төрийн нам  байгуулж буй жишгийг аваад үзэхэд  1991 оны хууль дүрмээр 801 хүний саналаар байгуулж байна. Гэтэл  үнэн чанартаа жижиг намууд маань тус бүр нь 300 хүнтэй юу,  үгүй юу. Тэгэхээр цаг нь нэгэнт  иржээ, нам байх шаардлага алга. Нийгмийн энэ  хүсэл шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд УИХ асуудлыг прагматик хүлээж авч шуурхай  арга хэмжээнүүдийг авах нь чухал. Үүний тулд Үндсэн Хуульд, Улс төрийн намын тухай хуулийн болон сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах нь чухал” хэмээн нүүр хуудастаа онцолжээ. Түүний дэвшүүлсэн 10 өөрчлөлтийг танилцуулъя:

1.Одоо байгаа нийт 31+ намыг татан буулгах
2.Хэрэглэж ирсэн нэрийг дахин ашиглахгүй болох.
3.Шинэ намыг нийт 2.1 сая сонгогчийн  таван хувь  буюу 105 мянган  хүний саналаар /цахим/ бүртгэх.
4.Бүртгэлийг Үндсэн хуулийн цэц  дээр хийх.
5.Намуудын хариуцлагыг чангатгах, санал гээгдүүлэхгүйн үүднээс сонгуулийг бүрэн ПРОПОРЦИОНАЛ болгох.

6.Сонгууль 100 хувь  улсын төсвөөс хийгдэх.
7.Олон нийтийн өмнө ил сугалаагаар шалгарсан 2ТВ, 2Радио,2Сонин гэх мэт зөвхөн сонгуулийн суртачилгаа-танилцуулгыг хийх.
8.Зөвхөн намын хөтөлбөр болон багийн гишүүдийн зураг намтар танилцуулах.
9.Бусад ямар ч төрлийн суртачилгааг хориглох.
10.УИХ-д илгээсэн гишүүнээ нам нь татах, солих эрхтэй байх

Эдгээр 10 өөрчлөлтийг тэрээр дэвшүүлсэн байна байна.  Мөн нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч иргэний, улс төрийн зориг гарган энэ өөрчлөлтийг хийж чадваас эрх баригч МАН, сөрөг хүчин АН, МАХН, бие даагч нар ЭРХ ЗҮЙТ, ИРГЭНШСЭН ХУВЬСГАЛЫГ хийж түүхэн үүрэгээ бийлүүлэх болно хэмээн уриалжээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601298
1 эможи

Хайдо
2019-03-23 12:29
Тиймээ намуудыг татан буулгах хэрэгтэй.Хүн амын 30 гаруйхан хувиар сонгууль явуулсан намууд бүгдийг төлөөлөн явах нь учир утаггүй хэрэг.Ганболдын саналыг бүрэн дэмжиж байна.Яаралтай үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээс өмнө энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй.
Oyutan
2019-03-21 16:39
Namuudiig tatan buulgae demjij bna hereggyi
mashzuv
2019-03-20 15:28
mashzuv
Зочин
2019-03-20 13:47
Болдог бол тэгмээр бн,ядаж одоо Үнднсэн хуулийн өөрчилөлтийг сайн хийчих юмсан
keyboard_arrow_up