Т.Аюурсайхан: С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд мэдээгүй

2019 оны 3 сарын 19

Arslan.mn

Яг одоо УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 

Arslan.mn

 “УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын холбооны улсад айлчлал хийсэн. Энэ айлчлалын бүрэлдэхүүнд явсны хувиар оффортой холбоотой баримт авч ирсэн талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байна. 
Тиймээс зарим зүйлийг тодруулах зорилгоор мэдээлэл хийж байна. 

УИХ-ын даргын айлчлал хийсэн бүрэлдэхүүн гуравдугаар сарын 15-нд Монголд ирсэн. Швейцараас Монголын талд С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн. Энэ баримт нь ГХЯ-аас дамжигдан АТГ-т очно. Одоогийн байдлаар АТГ-т очоогүй байгаа бололтой.

Энэ чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой. 

Нийт таван дансны орсон гарсан гүйлгээ гэхээр цаанаа өөр олон асуудал агуулж байх чухал ач холбогдолтой асуудал юм. Энэ ажил олон хүний оролцоотой хийгдсэн. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын Швейцарын холбооны улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд би өөрөө зорилгоо хэлж байж орсон. Иргэн С.Баярцогтын дансны хуулгыг авчрах асуудлыг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан гишүүд мэдэхгүй. УИХ-ын дарга бид нар л мэднэ. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, төсвийн хөрөнгийг дэмий үрж явсан. 

С.Баярцогтын дансны хуулгыг авах асуудал айлчлалын хөтөлбөрт байгаагүй. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, О.Баасанхүү нар айлчлалын бүрэлдэхүүнд ямар ч үүрэггүй, төсвийн хөрөнгийг дэмий үрж явсан. Бид дахин хүсэлт гаргаж өөр хүмүүсийн дансны хуулгыг авах хэрэгтэй. Энэ мэдээллийг хийгээгүй байсан бол цаашид дарагдах байсан. Миний хувьд энийг дуртайдаа хийгээд байгаа юм биш. Нотлогдох боломжтой мэдээлэл гэдгийг би хариуцлагатайгаар хэлмээр байна. Мэдээллийг Монголын талд өгсөн гэдэг нь чухал. Энэ мэдээллийг улам лавшруулж шалгахад сэтгүүлч та бүхний үүрэг их чухал.

Хонгконгд Монголын улс төрчдийн офшор данс байж болзошгүй гэсэн мэдээлэл бас байна. Эдгээр мэдээллүүдийг бид ил болгохын төлөө ажиллаж байна. Энэ мэдээлэл хэнээр дамжиж ирсэн нь чухал биш харин гарах үр дүн нь чухал." гэлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601259
0 эможи

Иргэн
2019-03-19 19:54
Ямар ч үүрэггүй мөнгө үрж яваа 2 хүнийг яагаад УИХ н шударга дарга Зандка маань авч явдаг юм бэ. Зандкагаа бас матаад бгаам биш үү
Zochin
2019-03-19 18:11
Nuuj l bval oilgmjtoi asuudalgui bval ingj sandrah bsan uu zsssssssss elii balai teneg
Зочин
2019-03-19 16:55
Пүрэвдолооч гишүүн Элбэгдоржийн долоогч гэдгийг ард түмэн мэддэг болосон
Өндөр настан
2019-03-19 15:23
Зөв ш тээ. Хэлэх албагүй.
зочин.
2019-03-19 15:06
Аюурсайхан гишүүнээ Монголын ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг бараг нь мэддэг болсон та хэдийг Монголчууд дэмжиж байгаа шүү амьжилт.
зочин
2019-03-19 13:33
за нөхдөө Пүрэвдорж гэгч манан мафийн бөгс долоогч байна..цаашид анхаарах ёстой....
Зочин
2019-03-19 12:55
хоол идэж,буудалд унтах гэж л явдаг юм байхдаа 2 гахай чинь
Зочин
2019-03-19 12:42
Сайн байна, амжилт хүсье!
Цэдэн
2019-03-19 12:38
Пүрэвдорж Баасхүү гишүүн хоёр гадаадын ямарч хэл мэдэхгүй учираас ямар үүрэг гүйцтгэх вэ дээ ,зүгээр МАНАН-тагнуулын үүрэгтэй явсан байх
Зочин
2019-03-19 12:34
Пүрэвдорж гишүүн МАНАН-бүгийн барцаанд орсон нь харагдаж бн,Баярцогтыг өмөөрөөд үхэхнээ
keyboard_arrow_up