ВИДЕО: Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг Урьдчилан хорих 461-р анги руу авч явлаа
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг сая буюу гуравдугаар сарын 6-ны 00:10 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас Урьдчилан хорих 461-р анги руу авч явлаа.
Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанд баривчлан аваачиж, байцаасан билээ. Хамгийн сүүлд өчигдөр орой буюу 21:50 цагт авсан мэдээллээр тэднийг яллагдагчаар тооцон, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулахаар болсон байна. ЭЦА-наас тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГ-ын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг. Гэвч ажлын цаг дууссан учир шүүхээс цагдан хорих захирамж гарах хүртэл тэднийг 461 дүгээр ангид түр саатуулах болсон байна. Харин маргааш буюу гуравдугаар сарын 6-нд шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах эсэхийг шийдэх юм
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|