Нууцаас гарч нийтэд ил болж буй Засгийн газрын 32-р тэмдэглэлийн зарим хэсгийг ил болгов
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг худалдаж авахтай холбоотой зарим нууц материалыг ил болгохоо мэдэгдсэн. Ингэхдээ ЭҮ-ийн 49 хувийг зарахтай холбоотой Засгийн газрын анхны хуралдааны нууц гэх 32-р тэмдэглэлийг нээлттэй болгох гэж байна.
Тухайн протокол нь Төрийн нууцын хуулиар нууц дардас дарсан байсныг нууцаас гаргасан юм. Төрийн нууц материалыг хэн бугай нь ч ярьж, ил гаргаж болдоггүй. Эс бөгөөс 8 жилийн ялтай. Тиймээс хууль, хяналтынхан ярьж хэлэлцэж болох материал ил болж байгаа нь энэ аж.
Тус протокол нь 2016 оны 6-р сарын 9-ний өдрийн хурал юм байна. Энэ нь Ч.Сайханбилэгийн ЗГ хойд хөршөөс ЭҮ-ийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, дөнгөж байгуулагдсан үйл ажиллагаагүй "Монголын зэс корпораци"-д худалдах тухай нууц горимоор хуралдсан хуралдаан байжээ.
Өмнө нь Засгийн газар 2016 оны 6-р сарын 16 өдрийн буюу хоёр дахь нууц хуралдааны протоколыг ил болгосон байсан юм. ЗГ-ын энэ удаа ил болгосон нууц протокол нь Худалдаа Хөгжлийн банк, Монголын зэс корпораци хоёр удирдлага санхүүгийн хувьд нэг гэдэг нь нотлогдож байгаа ажээ.
Нууцаас гарч буй тэмдэглэлийн хэсгийг харвал:
Энэ тэмдэглэлийг бүрэн эхээр нь Даваа гарагт олон нийтэд танилцуулах хүлээлт байна.
Эх сурвалж: IKON.MN
|









