“Буян“-гийн Б.ЖАРГАЛСАЙХАНЫ ээлжит ялагдал

2019 оны 3 сарын 01

Arslan.mn

МҮХАҮТ-ын их хурал өнөөдөр өглөөний 05 цагт  Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаа томиллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимынхан Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог.   

Өнөө жил МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, О.Амартүвшин олонхийн санал авчээ.

Тэгвэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн эрхмүүдийн авсан саналын тоог танилцуулья. Санал хураалтын хамгийн олон саналыг буюу 259 саналыг нэр дэвшигч О.Амартүвшин авч ялалт байгууллаа. Түүний араас 127 хүний саналаар өмнөх ерөнхийлөгч Б.Лхагважав удааллаа. 

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээгдэн, пи-артаа их мөнгө цацсан хүн бол "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг. Гэвч тэрбээр ердөө 73-хан аж ахуйн нэгжийн саналыг авч ялагдлаа.

Мөн тус байгууллагын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн өөр нэг эрхэм бол "Буян" компанийн захирал, БНН-ын дарга Б.Жаргалсайхан байлаа. Түүний хувьд сүүлийн үед төрийн болон төрийн бус ямар ч төрлийн сонгуульд өөрийн нэрийг дэвшүүлдэг уламжлал тогтоогоод байгаа. Гэвч тэрбээр уламжлал ёсоор энэ удаагийн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд мөн л ялагдаж хүлээж, хамгийн бага буюу 25-хан санал авчээ. 

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600721
2 эможи

Зочин
2019-03-06 12:16
Шоу нь хэтрээд байхаас,уг хүн нь заримдаа !!!үнэн юум ярьдага юум шүү хөөрхиишдээ
keyboard_arrow_up