Дуулиант хэргүүдийн шүүх хурлын тов гарчээ

2019 оны 2 сарын 13

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно Arslan.mn

Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд холбогдсон дуулиант хэргүүдийн шүүх хурал энэ сард болно. Сар шинийн өмнөхөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч хойшилсон.

Шүүгдэгч Н.Батбаяр шинээр өмгөөлөгч авсан бөгөөд хэргийн материалтай танилцах тул шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт гаргасан юм. 

Иймд шүүх хурлыг энэ сарын 15-ны 09:30 цагт товложээ. Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа "Чингис", "Самурай" бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа.

Б.Гарамгайбаатарын тухайд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгагдаж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татаад байгаа юм.

Эрчин хүчний сайд асан М.Содномпилд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 18-ны 10 цагт товлогдсон байна. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгасныг прокурор хянаж, шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600189
0 эможи

keyboard_arrow_up