Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ УУЛЗАЛТЫН ҮЕЭР 83 НАСТАЙ БУУРАЛ НАС БАРЛАА

2019 оны 1 сарын 28

Arslan.mn

Монголчууд бид сар шинийн баяр өтгөс буурайгаа дээш залж, амар мэндээ мэндэлцэж, учиран золгохыг билэгшээж ирсэн ард түмэн. Гэвч цөөхөн хэдхэн монголчууд бид энэ жилийн сар шинийн баяраар баярлаж учиран золгох биш харин төрдөө гомдсон гомдлоо дотогшоо залгиж, мэнд мэдэлцэх бололтой.

Учир юу гэвээс, хоёрхон хоногийн өмнө УИХ-ын гишүүн, "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар Баянгол дүүргийн өндөр настангуудыг хүлээн авсан юм. Улаанбаатар паласын их танхимд болсон уг хүлээн авалтад заал дүүрэн цугларсан хөгшүүд "гар цайлгах юу өгөх бол" горьдлогын харцаар харж суухад "Оргил"-ын Ж.Ганбаатар өөрийгөө рекламдсан уран цэцэн үгээ тоть шиг давтсан байгаа юм. Эцэст нь гар цайлгах бэлэг гардуулах мөч болоход бужигнасан олны хөлд 83 настай хөгшин ухаан алдав. Хэдийгээр түргэн тусламж ирж хөгшнийг эмнэлэг хүргэхээр яаравчилсан ч тэрбээр нарт хорвоог дахин харах хувьгүй байж.

Юутай харамсалтай. 83 настай буурайгийн амиа өгөн байж авахыг хүссэн тэр гарын бэлгийн уутанд ердөө бэлэг дурсгалын зүйлээс гадна 2 кг гурил, 1 кг будаа, 1 кг чихэр байсан гэх. Монгол хүн тэр дундаа өтгөс буурлуудын минь амь ийм л үнэтэй аж.

Хорвоогийн өдөр хоногууд ээлжилдэгээрээ ээлжилж, цагийн аясанд болсон бүхэн түүх, дурсамж болон үлдэнэ. Гэвч хэдхэн кг будаа, гурилны төлөө амиа өгсөн тэр нэгэн хөгшний үр хүүхэд, элгэн саданы сэтгэлийн мухарт ямар их харуусал, уйтгар гуниг шатаж буй бол. Хэрвээ, хэрвээ Монголын олигархи тэр баян шиг хөрөнгөтэй чинээтэй байсан бол гарын бэлэг горьдож, олны хөлийг зорихгүй байсан ч юм билүү. Магад тэгсэн бол өнөөдөр сар шинийн баяртаа бэлдээд үр ач нараа тойруулан суулгаж, инээд хөөрөөр цалгиж суух нь лавтай.

Гэвч эзэнгүй төрийн эмгэнэлийн энэ цагийн золиос болсон тэр буурайд тийм аз тохиосонгүй. Түүний амь ердөө л хоёрхон кг гурилны үнэтэй байж. Тиймдээ ч "Оргил"-ын Ж.Ганбаатар сүр дуулиантай тараасан хэвлэлийн мэдээгээ устгуулж, олны нүднээс нуугдаж сууна. Тэрбээр үнэхээр л сар шинийн баяраар өтгөс буурай нараа баярлуулахыг хүссэн юм бол атга будаагаа гэрт нь дөхүүлээд өгчихгүй яав. Тэгсэн бол өдийд тэр нэгэн буурай амьд сэрүүн байх байв. Тэгсэн бол өдийд нэг гэр бүлийн ач зээ нар эмээ, өвөөгийнхөө өвөр дээр эрхлэн жаргах байлаа.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын балаг тарьсан эл хүлээн авалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх урилгаар заларч, ямар сайн хамтрагч болохоо батлан харуулсан байх юм. Ингэхдээ улсын төсөв анх удаагаа алдагдалгүй гарч, төсвийн орлого 12 тэрбумаар давлаа гэж гайхуулав. Ингээд зогсохгүй эдийн өсөлт 6.4 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, цалин, тэтгэвэр, тэтгэмжид 400 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөснөө дуулгахад заал дүүрэн алга ташилт нүргэлсэн нь ойлгомжтой. Хөгшдийн цөсийг хөөргөсөн эл үгийн араас Ж.Ганбаатар 300, 500 мянган төгрөг болон 1 сая төгрөгийн азтан шалгаруулахаа дуулгаж. Азтангуудад Ерөнхий сайд маань ёндоог нь гардуулсан байна.

Харин ёндоороогүй бусад нь гарын бэлэг хэмээх улаан ууттай гурил руу зүтгэх үед 53 настай хүүгээ дагаж очсон 83 настай, өндөр настан Ч нь олны хөлд дарагдаж, ухаан алджээ. Ингээд л тэрбээр эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хурааж, эзэнгүй төрд монголчуудын амь ямар үнэтэйг нотлон харуулав. Тиймээ цаг хугацаа өнгөрдөгөөрөө өнгөрч, өдөр хоног ээлжилдэгээрээ ээлжилнэ. Нэгэн настны амийг золин байж өөрийгөө рекламдсан Ж.Ганбаатар ирэх сонгуульд хүч үзэх нь ойлгомжтой. Их хуралд сонгогдсныхоо дараа дахиад л хөгшдийн сонголтыг атга будаагаар худалдаж авах гэж үзэх нь дамжиггүй.

Тэр үед дахин нэг хөгшний амь бүү өртөөсэй гэж хүснэм. Эцэст хэлэхэд атга будааны "үнэтэй" өтгөсийн амиар бүү наад, үүнийг үнэн гэдгийг бүү батлан харуулаач Ж.Ганбаатар гишүүн ээ.

Эх сурвалж: 24tsag.mn Г.Нацаг 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
10
ouch an post
confuse an post
1
angry an post
2
599733
15 эможи

Монгол
2019-01-29 17:19
Иргэд ийм байх нь улс төрчидөд ашигтай
Gerelmaa
2019-01-28 22:53
Ene Ganbaatar Huuk 2 ih sujireed baisan balag ni uugeer duusahgui dee
Зочин
2019-01-28 21:30
Доромжлох юм даа энэ хэдэн гишvvд,уг нь бэлэг тарааж болохгуй гэдэг биздээ!Больж vз наад гурил будаагаа
keyboard_arrow_up