Хууль зүйн байнгын хорооны ирц дахин бүрдсэнгүй
2019 оны 1 сарын 16
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр зарлагдсан байсан ч ирц бүрдсэнгүй. Байнгын хорооны хурал өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн нэр бүхий дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэхээс өөрөөр хуралдаагүй сар гаруй болж байна. Үндсэндээ ирц бүрдэхгүй хэвээр байсаар юм.
Байнгын хорооны ирц бүрдсэн бол Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байлаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
599340
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс