Зургаа дахь удаа сайдаар ажиллаж буй Ч.Улаан ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨТЭЙ ВЭ
2019 оны 1 сарын 16
Өнгөрсөн баасан гарагт хоёр сар сайдгүй байсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам сайдтай боллоо.
Хоёр сар дуншсан сайдын томилгоог УИХ-ын чуулганаар эцэслэж, чуулганд оролцсон 55 гишүүний 94.5 хувь нь ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй, 1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Ч.Улаан ийнхүү 6 дахь удаагаа УИХ-ын гишүүн, мөн 6 дахь удаагаа сайдын албыг хашиж байна.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1977-1985 - Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 1985-1990 - Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороо- зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч
- 1992-1996 - Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд
- 1996-2000 - Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2000-2004 - Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2000-2004 - Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 - Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2009 - Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
- 2004-2006 - Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2006-2007 - Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2007-2008 - Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2008-2012 - Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 - Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 - Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2012-2014 - Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2015-2016 - Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2016 оноос- Монгол Улсын Их Хурлын гишүүн
ХХААХҮ-ийн сайдын өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр | Хувьцааны тоо |
---|---|
1. Төрийн банк ХК | 5ш |
2. Монголын цахилгаан холбоо ХК | 5ш |
3. Багануур ХК | 5ш |
4. Женко Тур ХК | 5ш |
5. НИК ХК | 5ш |
Нийт дүрмийн сангийн хэмжээ: 0.00 |
Эх сурвалж: GOGO.MN ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?





2


1


1
599304
4 эможи
Зочин
2019-01-23 10:28
Бүрэн мэдээлэл өгөөч. Гарчиг ондоо, агуулга нь өөр байх юм. Бүү залилаад бай.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс