Ч.Хүрэлбаатар: Монгол улсын төсвийн орлого түүхэнд анх удаа 10 их наяд төгрөгт хүрч, ашигтай гарлаа
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурал Сангийн яаманд болсон юм.
ШУУД ҮЗЭХ:
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
2018 оны Монгол улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наяд төгрөгт хүрч, ашигтай гарлаа. Нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдлээ. Батлагдсан төсвийн орлого 90 хувьтай байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9,234,9 тэрбум төгрөг, зарлага 9,222,9 тэрбум төгрөг төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 11,9 тэрбум төгрөг байна. 2010 оноос хойшхи төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаагаа ашигтай гарч байна.
Нийт төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж биелсэн. Уул уурхайгаас 670 тэрбум төгрөг бусад нэмэгдсэн орлого бол 1,370,0 тэрбум төгрөг байна. Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь мөн энэ үзүүлэлтэд хамаатай гэж үзэж байгаа. Үүнээс гадна төсвийн сахилга батыг улс орон даяар сахиж эхлүүлж байгаа. Сүүлийн 10 орчим жилд төсвийг тодотгож байсан. Төсвийн тодотгол хийнэ гэдэг төрийн зардал нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр 2018 онд У.Хүрэлсүхийн засгийн газар төсвийг тодотгохгүй гэж мэдэгдээд энэ жил тодотгол хийгээгүй. Тэгэхээр төсвийн орлого зөв тооцож эхэлж байна. Дээр нь гарах зардлаа зөв тооцож эхэлж байна.
2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 600 мянган хүнд 78 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгож байсан. Тэгвэл энэ жил 808 мянган хүн 120 тэрбум төгрөгийг олгохоор болсон.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|