УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 дахь удаагаа хойшиллоо

2019 оны 1 сарын 04

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдах товтой байсан. Гэвч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүдийн ирц хангалтгүй чуулган хуралдах боломжгүй байгаа учраас даваа гарагт намын бүлэг хуралдах хүртэл чуулганыг хойшлуулж өгнө үү” гэсэн саналыг гаргалаа.  

Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд “Өчигдөр оройноос эхлээд Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, Тамгын газар Хууль тогтоомжийн хуульд заасны дагуу иж бүрдлийг нь үзэж, өнөөдөр өглөө хуулийн төслийг өргөн барьсан, би хүлээж авсан. Энэ төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байгаа.  Чуулганы хуралдааны дэгийн дагуу энэ асуудлаа хэлэлцэж, ярина. УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж, гацаанд орсон байдалд үнэлэлт дүгнэлт хийж, дараа дараагийн чуулганд бүрэн дүүрэн ирж, идэвхтэй оролцох шаардлагатай байна. Өнөөдөр чуулганы хуралдаан хуралдах боломжгүй байна” гэснээр чуулганы өнөөдрийн хуралдааныг хаалаа.

 Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10 дахь удаагаа хойшлов.
 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598882
0 эможи

keyboard_arrow_up