Байнгын хороо Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ

2018 оны 12 сарын 26

Arslan.mn

УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо өнөөдөр хуралдахаар товлосон байна.

Тухайлбал, 09.00 цагт эхлэх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн саналын дагуу Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах асуудлыг хэлэлцэх юм.

Харин 10.00 цагт Ёс зүйн дэд хороо хуралдаж, ЖДҮХС-гийн зээл, "60 тэрбумын хэрэг"-ийн талаар хэлэлцэнэ.

Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол, Беларусь хооронд байгуулсан гурван гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ багтжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598614
0 эможи

keyboard_arrow_up