УИХ-ын даргыг 48 цагийн дотор огцрохгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна

2018 оны 12 сарын 25

Arslan.mn

УИХ гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

Энэ үеэр тэд "УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрох шаардлагыг өнөөдөр хүргүүлсэн, 48 цагийн дотор уг шаардлагыг биелүүлэхгүй бол бүх нийтийн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болно" хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Arslan.mn

УИХ хуралдаагүй нэг сар орчмын хугацаа өнгөрлөө. Бид тавьсан шаардлагаа хуулийн дагуу гаргаж байгаа. Цаашдаа Монголын төр, төрийн албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ёс зүйн хариуцлагаа сайн дураараа хүлээх ийм зарчмыг эхлүүлж байна. Иргэдийн итгэлийг алдсан бол хариуцлагаа нэн даруй хүлээх ёстой. Төрийн алба бүх түвшинд хариуцлагатай хандана. Хэр баргийн мэдлэг дутуу, ашиг сонирхолын сонирхолтой хүмүүс хариуцлагатай албан тушаалруу шунадаг явдал зогсоно. Бид УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа. Нэг хүний албан тушаал чухал уу, эсвэл УИХ-ын үйл ажиллагаа саатах ёстой юу. УИХ-ын дарга албан үүргээсээ чөлөөлөгдөж болдог. Бидний тэмцэлд нэгдэн нийлж байгаа нийт гишүүд, олон нийт, иргэддээ талархаж байна. Цаашдын хамтын ажиллагааны зарим зүйлийг мөн танилцуулж байна. 12 сарын18-ны өдөр УИХ-ын 40 гишүүнийг төлөөлж, бидний нэр бүхий гишүүд төрийн ордонд "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт ТББ, хөдөлгөөнүүд, иргэд идэвхитэй оролцсон. МАНАН гэж нам дамнасан бүлэглэл, бизнесийн эрх ашгийн төлөө, байгалийн баялгийг өөрсдөддөө хуваарилах зорилготой, шүүх засаглал, бизнесийн бүлэглэлийг нам дамнасан этгээдүүдийг нэгтгэсэн үйл ажиллагааг МАНАН гэж хэлж байна. Тиймээс энэ дэглэмийг өөрчлөхийн тулд нэгдэл тэмцэл өрнүүлж, шаардлагыг М.Энхболдод хүргүүлсэн. 48 цагийн дотор өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж, Монгол түмний нэгдэлийг үүсгэн байгуулсан. Эсэргүүулийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулна. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

Arslan.mn

Монголын төрийг барьцаалсан байгаа М.Энхболд МАНАН бүлэглэлийн хамгийн эрх мэдэлтэй хүн. Тэр энэ албан тушаалаа өгөх ёстой. Түүнд 48 цагийн хугацаа өгч байгаа. М.Энхболд Монголын төрийг гацаанаас гаргаж, Монголын төр, Монголын ард түмний эрх ашгийг дээдлэх үүргээ биелүүлэх ёстой. Энэ хугацаа ирэх пүрэв гарагийн 18 цагт дуусна. 

МАНАН-ийн дээрэмчид бидний өмч хөрөнгө, Монголын төрийг барьцаандаа оруулаад байна. МАНАН бол харийн түрэмгийлэгчид, дээрэмчид, Монголын төрийг барьцаалагчид, Монголын улс төрийн тогтолцоог өөрийнхөө эрх ашгийн төлөө ашигладаг бүлэглэл. Монголын иргэд бүгд энэ байдлын эсрэг тэмцэх ёстой. Тиймээс бид Сүхбаатарын талбай дээр ирэх пүрэв гарагт 11 цагт тайван замаар байр сууриа илэрхийлнэ. 

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598577
1 эможи

Zochin
2018-12-26 10:19
Bitgii demiir hol ochij huts
Зочин
2018-12-25 13:13
Demjij bnaa
Зочин
2018-12-25 13:13
Demjij bnaa
keyboard_arrow_up