Чуулган хуралдвал Ерөнхийлөгч хаалттай мэдээлэл хийнэ
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн хаалттай мэдээллийг сонсох аж. Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар дөрөв дэх долоо хоногтоо хойшлогдоод байна.
Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод өнөөдрийн байдлаар чуулганы 5 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны 3 удаагийн хуралдаан хойшлогдоод байгаа аж.
Хэрвээ өнөөдөр чуулган хуралдвал хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийнэ.
Мөн Ерөнхий сайд Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэд олон нийтийн эрх ашигтай холбоотой УИХ-ын гишүүдийн асуулгын хариуг сонсохоор төлөвлөөд байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|