УИХ-ын чуулган хуралдаж эхлээгүй байна
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Чуулганаар хэд хэдэн асуудал хэлэлцэх учиртай. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал;
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудал, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөх хүртэл Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотлосон хэвээр байх аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|