М.Энхболд: УИХ-ын даргын ажлаа өгөх цаг өнөөдөр биш

2018 оны 12 сарын 19

М.Энхболд: УИХ-ын даргын ажлаа өгөх цаг өнөөдөр биш

МАН-ын гуравдугаар Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралд намын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл танилцуулсан. Үүний дараа Бага хурлын зарим гишүүний саналаар УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн байна.

Тэрээр “60 тэрбумын гэх асуудлыг дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосны дараа би намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа гарч эхэлсэн. Тэгсэн ч би энэ намд 65 суудал авчирсан. Орон нутгийн сонгуулийн үеэр бас энэ яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгаас 20 аймагт 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойших бүх үйл явдлуудыг хэрэв нам сонгуульд ялалт байгуулахгүй бол 60 тэрбумаас боллоо гэх үнэлэлт дүгнэлтийг одооноос өгч байгаад харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж ялалт байгуулсан. Би нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилоогүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье.

Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
598451
1 эможи

Зочин
2018-12-20 14:18
Царцааны нүүдэл өөрөөр хэлбэл шударга бусаар л 65 - н суудал авсан шүү дээ одоо үг дуугүй л огцороод монголын төрөөс зайлаад өг дөө !!!!!өөр сонголт өөрт чинь даан ч үлдсэнгүй !!!!
irgen
2018-12-20 13:14
Td uguud zailaschee yamar sandal.suudald durtai hun ve
Зочин
2018-12-20 12:55
Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.
keyboard_arrow_up