Байнгын хороо ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

2018 оны 12 сарын 18

Arslan.mn

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, 11.00 цагт  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ХНХ-ын сайдын мэдээллийг сонсоно.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх тухай,Хөрөнгө оруулалтын банкны тухайАшигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Мөн 16.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана. Тус байнгын хороо Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухайЭрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай МонголБеларусь Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598391
0 эможи

keyboard_arrow_up