УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас байцаалт авсан нь үнэн
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшдэг "Капитал" банк нь “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан баримт ил болсон байдаг. Тэгвэл Чингэлтэй дүүрэгт байрлах "Капитал" банкны төв байранд АТГ-аас үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтыг хурааж авсан байна.
Харин өнөөдөр АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж байцаалт авчээ.
АТГ-ын эх сурвалжийн мэдээлснээр "УИХ-ын гишүүн Б.Ундармааг байцаасан үнэн. ЖДҮХС-гийн зээл олголтын асуудал хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа" хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|