Т.Доржханд: Т.Ганболд маш олон хүн, хуулийн байгууллагад мөнгө өгсөн гэж бидэнд хэлдэг байсан
ХҮН-аас 11 дүгээр сараас “Монгол төрөө хулгайч бэрдүүдээс цэвэрлэе” гэсэн аяныг зохион байгуулсан. Энэ аяны дараагийн шат болох “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэдэг хөдөлгөөнийг өрнүүлж эхэлжээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эхний ээлжинд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дуудаж буйгаа ХҮН-аас мэдээллээ. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хоёр тэрбум төгрөгийн орон сууц авснаа хэлсэн. Тэрбээр өмнөх байраа зарж 750 сая төгрөгийг, эхнэрийнхээ компанийн тоног төхөөрөмжийг борлуулж 350 төгрөгийг бүрдүүлснээс гадна Чингис хаан банкнаас 150 мянган ам.долларын зээл авч шинэ орон сууц авсан гэж мэдээлсэн. Гэтэл түүний бүрдүүлсэн орлогоос 500 сая төгрөг дутаж байгаа. Тиймээс Ж.Мөнхбат гишүүнийг дуудаж, дутсан 500 сая төгрөгөө нотлохыг шаардлаа.
Мөн АН-ын дарга С.Эрдэнийг орлогоо нотлохыг шаардлаа. ХОМ-тээ Эрдэнэс Тавантолгойн 1072-аас өөр хувьцаагүй, бизнес эрхэлдэггүй С.Эрдэнэ яаж баяжив. Тэр Нийгмийн даатгалын сангаас завшиж, хөрөнгөжсөн үү. Энэ асуултад хариулт өгч, орлогоо нотлохыг шаардаж байна.
Тус нам цаашид хөдөлгөөнөө үргэлжлүүлж, үндэслэлгүйгээр баяжсан УИХ-ын гишүүдийг ээлж дараалан дуудаж, орлогоо нотлохыг шаардах аж. Харин улстөрчид орлогоо нотлохгүй бол хатуу тэмцэхээ илэрхийллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|