БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

2018 оны 12 сарын 11

Халаа сэлгээ… БСШУСЯ Arslan.mn

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг огцруулах тухай асуудлыг танилцуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт “Я.Содбаатарыг сайдаас чөлөөлж, Ц.Цогзолмааг огцруулна гэж байгаагийн шалтгааныг хэлж өгөөч. Шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө огцрох болж байгаад нь гайхаж байна. Харин эсрэгээрээ ЖДҮ-тэй нэр холбогдсон сайдаа огцруулах бус чөлөөлж байгаа нь зөв юм уу. Ц.Цогзолмаа сайдыг огцруулах үндэслэл нь юу юм” хэмээн тодруулсан юм.

Түүний асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн зөвлөх Л.Өлзийсайхан “Ц.Цогзолмаа сайд нь Засгийн газрын тухай хуулийн 17.3 мөн хуулийн 24.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн. Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ” 24.4 дэх заалтад “Засгийн газрын гишүүн шийдвэр мэдэгдэл гаргах аливаа хэрэгжилтэд байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалт байгаа” хэмээн тайлбарлав.

Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Яагаад танай Засгийн газрын 15 гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй байна вэ. Ямар эрх зүйн үндэслэл байгаа юм бэ. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах нь танай Засгийн газрын үүрэг биш юм уу” гэлээ. 
Харин үүний хариуд ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар “Нэгдүгээрт УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулна. Хоёрдугаарт Эдийн засгийн байнгын хорооны хурал УИХ-ын гишүүдээс болж цалгардаад байх зүйл байхгүй. УИХ-ын 76 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүд. Холбогдох хуулиудын заалт гарсны дагуу УИХ ирцээ бүрдүүлж, хууль дээдлэх зохион байгуулах ёстой” гэсэн хариултыг өглөө.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598095
0 эможи

keyboard_arrow_up