УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ түр татгалзаж, шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ

2018 оны 12 сарын 11

Arslan.mn

УИХ-ын зарим гишүүн ЖДҮС-гийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Сүүлийн үед ЖДҮ-ийн сантай холбоотой үйл явдал болоод байна. Энэ сан бол эдийн засгийг сэргээх, ард иргэдийг ажилтай болгоход хамгийн чухал сан. Гэтэл эрх мэдэл бүхий улс төрийн гишүүд, Засгийн газрын гишүүд, эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдөө зээл авсан ёс зүйгүй үйл ажиллагаа болсон. Энэ зээлийг авсан ёс зүйгүй үйлдэл бүдгэрэх хандлага ажиглагдаж байгаа учраас бидний 22 гишүүд бүрэн эрхээсээ татгалзан шалгуулахад бэлэн байна гэдгээ хэлмээр байна. Нийт гишүүддээ уриалж байна. Дараа дараагийн ЖДҮ-тэй холбоотой гишүүд УИХ дээр орж ирэх юм бол бид хатуу байр суурьтай байх болно гэдгийг хэлмээр байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Бид хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Тиймээс бид УИХ-ын халдашгүй дархан байх ёстой гэдэг зарчмыг халж шалгуулахад бэлэн гэдгээ л илэрхийлдж байна. Ёс зүйн байнгын хороо өнөдөөр хуралдаж чадахгүй байна. ЖДҮ-ийн асуудлаар шалгах түр хороо байгуулах ёстой ч өнөөдрийг хүртэл батлуулж чадаагүй л явна. Засгийн газар УИХ-ынхаа толгой дээр нь гарч суучихаад хуралдуудахгүй байна. УИХ бол Засгийн газарт ажиллах бүх боломжийг нь хангаж өгсөн. Тиймээс бид Засгийн газрыг олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг шалгаад явах хэрэгтэй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

УИХ-ынхаа онц бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн байна. Ёс зүйн зарчим, дүрэм, хуулиа мөрдөе гэдэг санаачилгыг гаргаж байна. ЖДҮ-тэй холбоотой асуудлыг бүдгэрүүлэх ажиллагаа маш хүчтэй хийгдэж байна. Энэ асуудалчимээгүй дарагдаад өнгөрчих вий гэсэн бодолтой байна. 

Arslan.mnArslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
598083
1 эможи

keyboard_arrow_up