УИХ-ын зарим гишүүд суулт зарлажээ
2018 оны 12 сарын 06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар товлосон цагаасаа хоцорч эхэллээ.
Учир нь УИХ-ын зарим гишүүд Их хурлын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан чуулганы танхимын үүдэнд суулт зарласан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар "УИХ-ын дарга М.Энхболд огцор, М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй" гэсэн бичиг барьж суужээ.
ФОТО
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
597906
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс