Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж хуулийн байгууллагыг улс төрийн зодооны хэрэгсэл болгосны гор гарч байна

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Яг одоо хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ хэзээ ч битгий мартаарай гэж хэлсэн. Харамсалтай нь эс тоолоо. Харамсалтай санагдаж байна. Өнөөдөр энэ МАН-ын асуудал биш. Монголын төр ямар байдалд хүрснийг, бизнес сүлжээ Монголын төрийг яаж ялзруулсаны гор гарч байна. Ц.Элбэгдорж гэж хүн хууль хяналтын байгууллагыг улс төрийн тоглоомын зодооны хэрэгсэл болгосны гор нь одоо гарч байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар эхнийх нь биш. Н.Алтанхуягийн Засгийн газрыг гэр бүлийнхэн ойр тойрныхныг нь оролдсоор байгаад унагасан. Ил болон далд хэлбэрээр хуулийн байгууллага энэ бохир тоглоомонд маш их оролцож байгаа. Би бүгдийг нь хараад л байгаа. Цагдааг харин би байгаа цагтаа энэ заваан юманд чинь хэзээ ч оролцуулахгүй. Уржигдар АТГ-ын дэд дарга, хэлтсийн дарга нь Төрийн ордны хойд хаалгаар орж ирж байсан. Аюулгүй байдлын байнгын хороонд мэдээлэл хийнэ гэчихсэн. Ингэж болдог юм уу О.Содбилэг ээ? Ингэж л хуулийн байгууллагыг зодуурын хэрэгсэл болгож, түүгээр дамжиж яаж эхэлснийг, хэн үүрэг өгснийг, ямар тавилттай явж байгааг би бүгдийг нь мэдэж байгаа. Энэ асуудлын дараагаар ҮАБЗ-ийн гурван гишүүн уулз. Та нарыг төрийг тайван байлга гэснээс төрийг бусниул гэж томилоогүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597891
0 эможи

keyboard_arrow_up