Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн хийрхэл хэрээс хэтрэв үү

2018 оны 11 сарын 27

Arslan.mn

Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй төрийн түшээдийн хийрхлээс болж улс орны эрх ашиг хөндөгдөх эрсдэл бий. Тэр дундаа хоёр улсын харилцаанд ч сэв суулгаж мэдэх буруу, зөвүү мэдэгдлийг улстөрчид хээв нэг гаргадаг боллоо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы хуралдааны үеэр “Саяхан Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг яагаад солив. 


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шонэйгу Монгол улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн байна. Энэ танк, зэвсгээр яах гэж байгаа юм бэ гэж хэлсэн. Харин түүний энэ мэдэгдлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Л.Энх-Амгалан тун хариуцлагагүй мэдэгдэл хийж байна лээ. 


ОХУ- ын улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу ирээд танк өгөөд явсан гэж байна лээ. Тийм зүйл болоогүй гэсэн билээ. Улмаар зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-д тайлбар хүргүүлсэн байна. Уг тайлбарт “Монгол улсын батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь манай улсад албан ёсны айлчлал хийсэн. 


ОХУ ын батлан хамгаалахын С.Шойгу Монгол улсад ирээд байлдааны текник зэвсэглэл өгөөгүй болохыг мэдэгдэж байна. Албан ёсны айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотекникийг хүлээлгэн өгсөн болно. 


УИХ-ын дэд даргын хэлсэн энэ үг нь хоёр орны зэвсэгт хүчний болон бусад улсын зэвсэгт хүчинтэй тогтоосон харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Иймд УИХ-ын чуулган дээр залруулга хийж өгөхийг хүсэж илтгэе гэжээ. 


Уг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан намын дарга, Засгийн тэргүүн ард түмнээ тэмцэлд уриалж болохгүй хэмээн хатуухан шүүмжлэхдээ дээрх мэдэгдлийг хэлсэн. Гэхдээ түүний мэдэгдэлд хоёр улсын харилцаанд хэрхэн нөлөөлөхийг тунгаагаагүй бололтой. Хэдийгээр эрх баригч намын дотоод зөрчлөөс үүдэн улс төрийн нөхцөл байдал тогтвортой бус байгаа ч улс орны эрх ашиг, аюулгүй байдлыг улстөржилтөөс салгах нь зүйтэй болов уу.

 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597587
0 эможи

зочин
2018-11-29 16:02
Танкчин залуу Л Энх-амгалан гоё байна ш дээ гоё гоё
Zochin
2018-11-28 23:31
Mongoloos bayjsn hujaagin erlizuuded dahij bitgi bolomj ug.hyatad etsegtei hernee where ovoglood yaj ch buuh bolohgvi usni turh gj bdg l yum bna .dampuurlin jiluuded ir heni bvrtgel Medellin gazar hyatad urgeded mongol ulsin urgent vnemleh huuli busaar oilgoj j bsn nb emgeneltei.
Zochin
2018-11-28 23:18
Enhamgalang harahaar yg hujaa turh haragdaad bhim.
Зочин
2018-11-28 01:05
Хужаагийн энэ мэт эрлийзүүдийг Монголын төрөөс үтэр түргэн зайлуулах хэрэгтэй
keyboard_arrow_up