МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авалгүйгээр төсөвт тодотгол хийх шийдвэр гаргажээ

2018 оны 11 сарын 23

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж шийдвэр гаргажээ. 

Тэд хоригийг хүлээж авалгүйгээр, төсөвт тодотгол хийх чиглэлийг Засгийн газарт өгөх дээр байр сууриа нэгтгэсэн байна.

Харин Төсвийн Байнгын хороо 14:00 цагаас хуралдахаар болжээ. Уг Байнгын хорооны хуралдаанд бүлгээс гаргасан шийдвэрийг тодорхой танилцуулах юм байна. 

Үүний дараа 15:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
597501
1 эможи

keyboard_arrow_up