У.Хүрэлсүх: Монголын ардчилал, эрх чөлөөнд хамгийн тохирсон тогтолцоо бол ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ

2018 оны 11 сарын 23

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ: 

Түүний ярьсан зүйлийг тоймлон хүргэвэл:

У.Хүрэлсүх "13 аймгаар явж ажиллалаа. Ард түмэн маань надаас хоёр зүйл хүсэж байгаа.

Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бий болгож өгөх.

Хоёрдугаарт,  Надад хоёр сонголт байна. Нэг бол амь насаа үл хайхран ард түмнийхээ төлөө ажиллах, эсвэл бууж өгөх. Би нэг дэхийг нь сонгоно. 

Энэ МАНАН-г устгахын төлөө би явна. Ийм олигарх бүлэгтэй Ерөнхий сайд би тэмцэж байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна.

Би УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг гэсэн. Тэр 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Тэр бол эвлүүлэг биш, Энхболдын яриа мөн. 

Би Хаянхярвааг огцруулах шаардлага тавьсан. Огцруулсан.

Эдгээр шаардлагыг тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах гэж байна. М.Энхболд бид хоёр хар багын найзууд. Гэхдээ би өнөөдөр найзаа сонгох уу, эх орноо сонгох уу гэсэн хоёр зүйлтэй тулгарсан. Би эх орноо л сонгоно.

Arslan.mn
 
Төрийн их цэвэрлэгээ албан ёсоор эхэлсэн. Би төрөө цэвэрлэх ёстой хүн мөн. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутагдаж байгаа. Гэхдээ би одоо бас намаа цэвэрлэх хэрэгтэй болсон байна.

Миний энэ тэмцэл цаашдаа улам хатуу болох болно. 

Би Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэж боддог хүн. Парламентын засаглалыг дэмждэг хүн. ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Би намын даргын хувьд хүмүүстээ хоёр шаардлага тавьсан. Ард түмнээсээ уучлал гуйж, авсан зээлээ эргүүлж төл гэсэн. Цаашид шилэн нээлттэй санг бий болгоно.

Шударга бус зүйлтэй бид тэмцэх ёстой. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ярьж байсан шударга бусын хонгил үнэн юм байна. Энэ хонгилоор би өөрийн биеэр явж байна. 
 
Arslan.mn

Ард түмэн маань асар их бухимдалтай байна. Гудамж талбайд гарахад ч бэлэн байна. Гэхдээ би ийм зүйл битгий болоосой гэж хүсэж байна.

Нэг жилийн дотор бид тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ том ажлууд хийгдэхийн тулд шударга ёс маш чухал байна. 


 УИХ-ын дарга бол маш өндөр албан тушаал. Ямар хуулийн төсөл хэлэлцэхийг, хэн гэдэг гишүүн үг хэлж болохыг хүртэл шийддэг эрх мэдэлтэй хүн. Би М.Энхболд гэдэг хүнийг эрх мэдлээс нь салгах гээд байгаа юм. Энэ хүнийг үтэр түргэн өөрчилж, эрүүл хүнийг тавьж байж эрүүл төр үүснэ" гэв.

Arslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597499
1 эможи

Эгэл ард
2018-11-23 15:33
Үнэн юм ярьж байгаа хүний харц өөр байдаг юм. Монголчууд байгалиасаа хүний үнэн зөвийг ялгах дээд мэдрэхүй нь хөгжсөн улс.Таны яриа үнэн зөв шудрага шулуун байна гэж санагдлаа. Миний харж буйгаар одоогийн улс төрд үүсээд буй нөхцөл байдалд та илт давамгай байна. Эрчийг авч гэх нь хаашаа юм гэхдээ хонгилын үзүүрт гэрэл гарсан мэт санагдаж байна. Ард иргэд бүгд таны талд байна.Ахмад буурлууд дэмжиж байна. Одоо санаа сэтгэлээ чилээлгүй санасан бодсноо сайхан хийгээд үргэлжлүүлэх хэрэгтэй. Путиныг дуурайдаг гэдэг юм билээ. Шинээр эхлүүлж чадахгүй бол сайн хуулахад юу нь буруу байна. Дэлхийн энэ цагийн топ удирдагчийг дуурайх юу нь муу гэж. Ажлын өндөр амжилт хүсье.
зориг
2018-11-23 15:19
Сайхан хэллээ. Хүрэлсүх сайд сайн байна. Амжилт хүсье. Ард түмэн таны талд
keyboard_arrow_up