ЖДҮХС-гийн орлогч Б-г онгоцны буудлаас саатуулжээ

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр үүрийн 04:00 цагийн үед Авлигатай тэмцэх газраас "Чингис хаан" Олон улсын нисэх онгоцны буудал дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн орлогч дарга Б болон холбогдох албан тушаалтан Н нарыг Турк улсаас эх орондоо газардсан даруйд нь саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ. 

Өмнө нь тус сангийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат нарын дөрвөн хүнийг саатуулаад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596993
6 эможи

keyboard_arrow_up