Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан байна
Төрийн өндөр албан тушаалтнууд иргэдэд очих ёстой байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) зээлээс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан зээл авсан эрхмүүдийн нэг нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан.
Энэ удаад 2017 онд зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэг нь одоо Монголбанкны Ерөнхийлөгч хийж буй Надмидын Баяртсайхан юм.
Тэрбээр хамгийн сүүлд бөглөсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Хархираа Импекс ХХК, Сан ХХК, Жи Пи Эм ХХК, АПУ ХК, Би Ди Сек ХК, Эрдэнэс таван толгой ХК гэсэн долоон компанид хувь эзэмшдэг тухайгаа бичсэн бөгөөд түүний хувь эзэмшдэг Жи Пи Эм ХХК 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын жагсаалтад дурайх ажээ.
Монголбанкны Ерөнхийлөгч маань банкны зээлээ өндөр хэмээн хүлээн зөвшөөрч иргэдэд очдог ЖДҮХС-аас зээл авлаа хэмээн олон нийт нэлээн шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бүхэнд хэн хариуцлага тооцох вэ?!