УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүр дээр санал хураалт явуулах эсэх дээр нэлээд маргалдлаа. Л.Болд гишүүн өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй санал төсөлд тусгагдаагүй байгааг хэллээ. Харин гишүүн Ч.Улаан төсвийн хуулийн төслийг цаг гарган нухацтай хэлэлцэх ёстойг анхааруулж байв.
Төсвийн зарлага нэмэгдсэнд УИХ дахь АН-ын бүлэг шүүмжлэлтэй байр суурьтай байгаагаа хэллээ. Ингээд гишүүд горимын санал хэлсний дараагаар УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг завсарлуулав.
Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт үргэлжилнэ.