М.Энх-Амгалан: С.Зоригийн хэрэг илэрсэн, цаашдаа дахин шалгах шаардлагагүй

2018 оны 10 сарын 23

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 

Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд Ерөнхий Прокурор М.Энх-Амгалангаас асуулт асуув. 

Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч хэрэгжээгүй. 

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Энэ хэрэгт төр туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашдаа дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Офшорын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн төгрөг манайд орж ирсэн бэ. 2010-2011 онд Гашуунсухайт боомтоор 3,758 машин буюу 340 мянган тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан асуудалд хэрэг үүсгээд шалгахад прокуророос хэрэгсэхгүй болгосон.Гэтэл энэ тодорхой хэрэг байсан. Гарсан машинуудынх нь тоо дугаар, нүүрсний хэмжээ нь тогтоогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Офшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавьчихаад байж байна. Нүүрсний хэргийн асуудалд АТГ-аас хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. Шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Офшор гэж ярьснаас болоод хөрөнгө оруулалт эрс багассан. Би бол офшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар Тавантолгойн IPO-г Хонг Конгт гаргах шийдвэр гаргасан. Гэтэл Хонг Конг өөрөө офшор бүс. Энэ офшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү. 

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Офшор гэдэг нь бизнесийнхээ хувьд байх ёстой зүйл юм шиг байгаа юм. Татвараас нуугаад өөрийнхөө мөнгийг офшорт байрлуулж байгаа нь буруу болохоос офшороос орж ирсэн мөнгийг хориглоно гэж байхгүй. Нуусан мөнгөө офшорт аваачиж хийж байгаа нь татвараас зугтаж байгаа л асуудал шүү дээ.

Гишүүдийг асуулт асуусны дараа УИХ-ын гишүүн Л.Болд Улсын Ерөнхий Прокурорын мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаанд сонсоё гэсэн санал гаргав. Энэхүү саналаар санал хураалт явуулсан ч гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. 

Эх сурвалж: IKON.MN               ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
596353
3 эможи

tumur
2018-10-23 19:32
hils heregt shiitgegdsen gurvan huniig gerch Bulgan umnu ni ogt harj baigaagui gedegee medegdsen ene hergiin gol gerch Bulgan ene gurvan huniig gemten gej gerchlehgui baihad uur yamar gerch barimtiig undeslen yl ugsun ni todorhoi bus baigaa ym bishuu ene hereg yg 20-- dohi jildee ierch yarigdaj baigaa bolohoor huun heleltseh hugatsaa duuslaa gesen oilgolt baih esgui shuuhiin shiidver negent garsan gene uu shuuh buruu shiidver gargaj irgediig helmegduulsen gej ard irged eserguutsej baigaad yamar hariult uguh ve
keyboard_arrow_up