МАН Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжив
2018 оны 10 сарын 04
Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ЗТХ-ийн сайдад нэр дэвшигчийг хэлэлцжээ. Удирдах зөвлөлийн хуралдаанд УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр болжээ. Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарын нэрийг дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн дагуу ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн барих юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
595588
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс