Галд шатсан байрыг эхний ээлжинд шинэчилж засахаар боллоо

2014 оны 7 сарын 17

Өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байруудад гал гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Нийслэлийн удирдлагуудад өнөөдөр шуурхай хуралдаж, нийслэлээс төсөв гаргаж, тус байруудын шатсан дээврийг янзлахаар боллоо.

Гал нэг ч айл руу ороогүй гэдгийг НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатар хэлж байна. Галын дуудлага 13 цагийн үед ирж, дуудлагын дагуу очиход галын тархалт дэлгэрсэн байжээ. Тиймээс нийслэлийн Онцгой байдлын 50 баг, 23 автомашин дуудлагын дагуу ажиллаж галын тархалтын 13 минутын дотор намжааж, 19.50 цагт бүрэн дүүрэн унтраасан гэж дэд хурандаа Д.Эрдэнэбаатар ярилаа. Мөн утаажилтын бүсээс 11 хүнийг гаргаж, хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүнчлэн галын дуудлагаар очихдоо онцгойгийнхон усгүй ирсэн гэж иргэд шүүмжилж байсан. Харин үүнийг дэд хурандаа Д.Эрдэнэбаатар үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл, уг галыг унтраахад 80 тонн ус хэрэглэсэн бөгөөд галын машинуудад нийт 200 тонн ус байсан. Хэрвээ бүх усыг хэрэглэвэл тус байрууд бүгд усанд автах байсныг хэлсэн юм.

Одоогоор галын дүгнэлт гараагүй байна. Гал чухам юунаас болж гарсныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна. Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Баатархүү хэллээ. Галын дуудлага өгсний дараа онцгой албан хаагчид удаж байж ирсэн гэж иргэд гомдолсон. Харин энэ нь тухайн байрны зогсоолтой холбоотой байсан гэдгийг хурандаа Д.Эрдэнэбаатар нэмж хэлсэн юм. Тухайн галын голомт руу онцгойгийн машин орохын тулд байрны урд байрлуулсан 21 автомашиныг холдуулж байж орж гал унтраах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Гал гарсан даруй тухайн байруудын цахилгааныг хязгаарлаад байсан бол 44 дүгээр байрны цахилгааныг өгөөд байгаа юм байна. Харин үлдсэн хоёр байрны цахилгааныг дахин үзлэг шинжилгээ хийсний дараа өгөхөөр болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5945
0 эможи
keyboard_arrow_up