Ерөнхий сайд “Алтаргана”-ыг зорих нь
2014 оны 7 сарын 17
Буриадын соёл, өв уламжлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам энэ сарын 18-20-нд Хэнтий аймгийн Дадал суманд болох юм.
Хоёр жилд нэг удаа болдог “Алтаргана” наадмыг энэ удаа Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг наадмыг нээн үг хэлэх аж.
Энэ наадамд манай улсын буриад зон олноос гадна ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-нд суурьшсан буриадууд өв соёлоо гайхуулна. Уг наадамд Ерөнхий сайд тэргүүтэй ССАЖЯ-ны төлөөлөгчид оролцох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5913
0 эможи