БНХАУ-ын тэргүүн Монголд айлчилна

2014 оны 7 сарын 17

БНХАУ-ын тэргүүн Си Жинпин ирэх наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор айлчлалын бэлтгэлийг хангах чиглэлийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг хариуцаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жилийг үдэж буй төдийгүй 2011 онд стратегийн түншлэлийн харилцааг тогтоож байжээ. Ингэснээр хоёр улс улстөр, эдийн засаг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр болсон юм.  Тухайлбал, эрдэс баялагийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан зөвшилцсөний дагуу Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөлд харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхитэй явуулахыг үргэлжлүүлэн дэмжинэ. Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнийг нутагтаа гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийг хятадын тал дэмжинэ. Талууд хоёр талын аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу Монгол Улсын Сайншандын аж үйлдвэрийн паркын бүтээн байгуулалт, менежмент, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт зэрэг чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг дэмжинэ хэмээн хоёр улсын байгуулсан стратегийн түншлэлийн харилцаанд заасан юм байна.

Тиймээс БНХАУ-ын тэргүүн Си Жинпиний Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаас уналтад ороод байгаа эрдэс баялгийн салбарын хувь заяа сэргэх эсэх шийдэгдэнэ гэсэн үг. Мөн төмөр замын асуудал ч анхаарал татах сэдэв байх болов уу.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5912
0 эможи
keyboard_arrow_up