Д.Тэрбишдагва: Оюутолгойд 155 сая ам.долларын татварын акт тавьсан

2018 оны 6 сарын 26

Arslan.mn

УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулж, шалгалт хийсэн. Уг ажлын хэсэг нийтдээ таван дэд ажлын хэсэгт багтан УИХ, бусад мэргэжлийн байгууллагаас бүрдсэн юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалсан өнөөдөр тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

ШУУД ҮЗЭХ: 

УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА:

Ажлын хэсэг энэ сарын 23-ыг хүртэл ажиллаа. Ажлын хэсэг 13 гишүүний бүрэлдэхүүнтэй, таван дэд ажлын хэсэгтэй ажилласан. Таван дэд ажлын хэсгийг таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж ажилласан. Ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, шаардлагтай матераилыг гаргаж өгөх хүсэлт тавьсан.

Хуралдаанаар ЗГХЭГ, Оюутолгой компанийн удирдлагаас Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээллийг сонссон. Ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах юм. Дэд ажлын хэсгүүдээс 1500 гаруй материал судалгааны материал авсан. Эдгээр материалыг судалж нэгдсэн дүгнэлт гаргаж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Ажлын хэсэг ойрын хугацаанд дүгнэлтээ гаргах ч гурван асуудал хүлээгдээд байна. Нэгт, АТГ-т шалгуулж байгаа хэргийн талаар материал авъя гэсэн боловч шалгалт хийж хараахан дуусаагүй байна гэсэн. Хоёрт, аудитаас хийсэн шалгалтын дүнтэй танилцах ёстой боловч шалгалт нь дуусаагүй байгаа. Гуравт, Засгийн газар шалгалт хийгээд шалгалтын материал бэлэн гэсэн. 10 хоногийн өмнө хүсэлтээ өгсөн. Одоогоор хараахан ирээгүй байна. Энэ гурван материалыг авч байж ажлын хэсэг дүгнэлтээ гаргана гээд хүлээлттэй байна. Гурван сарын хугацаанд энэ том гэрээг шалгах амаргүй юм байна. Өнөөдөр би Эдийн засгийн байнгын хороон дээр чуулганыг энэ долоо хоногт завсарлуулахгүй. Болж өгвөл ганц хоёр долоо хоног сунгах, эс бол ээлжит бус чуулган хуралдуулах санал тавьсан.

Хөрөнгө оруулалтын гэрээн дээр эрчим хүчний асуудлыг шийднэ гэж тусгасан хэрнээ 10 жил өнгөрч байхад эрчим хүчний байршлыг ч тодорхойлж чадахгүй байна. УИХ-г ажлын хэсэг бүх матариалтай танилцсан. Цөөхөн хэдхэн материал үлдсэн. Төрийн байгууллагууд янз бүрийн дүгнэлт гаргаад байхаас илүү УИХ-аас байгуулсан ажлын хэсэг зангидаж, эцсийн дүгнэлт гаргадаг. Нөгөө байгууллагуудынхаа шалгалтын дүнг харах хэрэгтэй гэж үзэж байгаа учраас цөөхөн хэдэн материалыг хүлээж байна. Ажлын хэсгийн тухайд  ойрын хугацаан дүгнэлтээ гаргана.

Шалгалтаар татварын зөрчилтэй гарсан. 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Энэ байтугай дүн байгаа учраас нийт дүнгээ гаргаж байгаад эцсийн дүгнэлтээ хэлсэн нь зөв байх. Ямар ч байсан Оюутолгой татвараа төлөх ёстой гэсэн дүгнэлт гаргах байх." хэмээлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58946
0 эможи

keyboard_arrow_up