СОНГУУЛЬ: Маргааш зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна

2018 оны 6 сарын 22

Arslan.mn

Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалтын ажил батлагдсан хуваарийн дагуу цаг хугацаандаа бүрэн хэрэгжиж байна.

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд хэрэглэх  саналын хуудас, техник хэрэгслийг  хуульд заасан хугацаанд нь санал авах байранд хүргүүлж дууслаа.

Хуульд заасны дагуу  санал авах өдрийн өмнөх өдөр буюу маргааш 09.00-20.00 цагийн хооронд сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй сонгогч   болон дайчлагдсан, саатуулагдсан, баривчлагдсан этгээд, санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан нар саналаа өгөх юм.

Нам, эвсэл болон нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу маргааш  00:00 цагаас өмнө зогсооно.

Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль нийт 11 аймгийн 26 суманд, дахин сонгууль гурван аймгийн 4 суманд болно. Сонгуульд оролцохоор 3 нам, нэг эвслээс нийт 79 нэр дэвшигч бүртгүүлж өрсөлдөж байна гэж  СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58787
0 эможи

keyboard_arrow_up