Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн үүдээ нээлээ
Төрийн ордны ард байрлах цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ. Өнгөрсөн зургаадугаар сарын 1-нд тохиосон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Алдарт эх-1, 2” дугаар одонг Төрийн ордонд гардуулах ёслолын үеэр ордны арын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй байлгасан билээ. Өнгөрсөн хугацаанд хаалттай байсан энэхүү цэцэрлэгт хүрээлэнг нийтэд нээлттэй байлгах тухай хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Төрийн тусгай хамгаалалтын газарт хандан үүрэг өгснөөр ийнхүү цэцэрлэгт хүрээлэн иргэдэд үүдээ нээжээ.
Гэхдээ уг цэцэрлэгт хүрээлэн жагсаал, цуглааны үед хаалттай байх юм байна.