Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдав. Тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах батлав. Ингээд УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн чөлөөлөх хүсэлтээ өгсөн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дэд дарга танилцуулдаг. Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.1 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү УИХ-ын чуулганы хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулахаар болов.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|