З.Энхболд “Skytel”-ийг сонгов
2014 оны 7 сарын 16
Улаанбаатарт өчигдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орох үеэр Их тэнгэрийн аманд үүрэн холбооны “Mobicom” компанийн сүлжээ унасан байна. УИХ-ын даргын жиргэснээр дуу цахилгаантай бороо орох үед байнга сүлжээ тасардаг ажээ.
УИХ-ын дарга З.Энхболд ундууцлыг нь төрүүлсэн “Mobicom”-оос татгалзаж, “Skytel”-ийг сонгосон тухай өчигдөр өөрийн “Twitter” хуудсандаа бичсэн байна. Түүнд жиргээчид “Skytel”-ийн 3G сүлжээний найдвартай, хурдтай байдлыг болоод жилийн турш үнэгүй ашиглах эрхийн талаар сайтар зөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5814
0 эможи