Нийт хүүхдийн 80 хувьд мөнгөн тэтгэмж олгох тогтоолыг маргааш батална
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэн боловсруулсан бөгөөд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор тогтоолын төсөлд тусгасан юм. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрах хүрээг тогтоох, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар ОУВС-тай зөвшилцөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. Уг тогтоолын төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|