Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшлогдлоо

2018 оны 5 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Хүүхдийн мөнгө олгох талаарх нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц хүрээгүй тул хойшлогдлоо. 

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч байнгын хорооны ирц бүрдээгүй тул хойшиллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57588
0 эможи

keyboard_arrow_up