Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хэлэлцэж байна
2018 оны 5 сарын 16
ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хориход саатуулагдаж байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.
С.Баяр, Ч.Сайханбилэг нар цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Тавдугаар сарын 10-ны өдөр шүүхээс тэдний хоригдох хугацааг нэг сараар сунгасан юм.
Хоёр Ерөнхий сайдыг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шалгаж байгаа билээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57326
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс