Талбайд төрийн далбаа мандуулах ёслол боллоо
2014 оны 7 сарын 10
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын угтал болж, өнөөдөр Чингисийн талбайд Төрийн далбаа мандуулах ёслолыг үйлдэх юм байна. Дээрх арга хэмжээ өглөө эхэлсэн бөгөөд хүндэтгэлийн ёслол 11.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Энэ үеэр цэргийн парад болно. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэх юм байна.
Төрийн далбаа мандуулах ёслолыг 2008 оны долдугаар сарын 1-нээс эхлэн үйлдэж иржээ. Эл санаачлагыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нар гаргаж, жил бүрийн үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд ёслолыг хийж иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









5732
0 эможи