Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг шүүх хурал 15:00 цагт эхэлнэ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 1-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 15 хоног сунгах захирамж гаргасан билээ. Захирамжийн хугацаа дуусч байгаа тул прокуророос шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 15:00 цагаас Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хурал зарлагдлаа.
АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт шалгагдаж буй Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг цаашид яллагдагчаар татаж цагдан хорих шаардлагатай гэж үзэн хорьсон юм.