ШҮҮХ СУЛЛА, ХОРЬ

2018 оны 5 сарын 11

Arslan.mn

Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой, оффшор данс, Дубайн гэрээтэй холбогдуулан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад 30 хонож байна. Тэднийг хорьж, байцаах хуулийн хугацаа өчигдөр дуусч суллах, эсвэл үргэлжлүүлэн хорихыг шийдвэрлэх шүүх хурал 09:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар хорих ангиас онлайнаар оролцсон бол өмгөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Ийнхүү шүүхээс Ерөнхий сайдууд болон Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг суллахаар болж, хилийн хориг тавих шийдвэрийг 11:40 цагт гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. Шүүхийн шийдвэрийн дараа тэдний өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ гаргаж авахаар хорих ангид очоод байсан ч 15:00 цагт шүүх хурал дахин товлогдов.

Энэ үеэр Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хорихгүйгээр шалгуулья” гэсэн бол С.Баярын өмгөөлөгч Б.Пүрэвням “Шүүх хараат бус байж, бие даасан шийдвэр гаргалаа. Шүүхэд итгэх итгэл сэргэлээ” хэмээн мэдэгдээд байсан. Харин үдээс хойш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Улмаар Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарыг суллах шүүхийн шийдвэрийг өөрчилж хилийн хязгаарлалт тогтоож, үргэлжлүүлэн хорихоор болов. Өөрөөр хэлбэл, шүүх үдээс өмнө 11:40 цагт С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг суллах шийдвэр гаргасан ч 17:10 минутад шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон юм.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57160
5 эможи

irgen
2018-05-12 17:13
hulgaich nariig uhtel ni hori.Ard tumnii bayalgiig ald bieiin jargalaar ariljsan hulgaichuud.
Zochin
2018-05-11 21:39
Ta nar shalguulaad sjiidveree sonss
irgen
2018-05-11 18:25
ene bol ergej butssan luivarin gar hol bolson shiidver gargaj bn ard ni hen geech itgeed udirdaj bgaa ni sonin bn arai l helmegduulelt yavuulj bn man in han ter bayraa haana nuugaad bn huntei uulzahgui ni shijig toruulj bn ter hunee hudal nuugaad busdiig buu helmegduul 37 on bishshuu
keyboard_arrow_up