МАН-ын бүлэг АТГ-ын даргад нэр дэвшигчдийг дэмжсэнгүй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа АТГ-ын дарга, дэд даргад дэвшүүлэх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцжээ. Улмаар гишүүдийн олонхи нь АТГ-ын одоогийн удирдлагуудын хуулийн хугацаа дуусаагүй учраас АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжихгүй боломжгүй гэсэн байна.
АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарлаж нэр дэвшигчдийг тодруулсан юм. Нийт 6405 иргэн саналаа ирүүлснээс АТГ-ын даргад 6382 иргэний саналаар 179 хүнийг, дэд даргад 5657 иргэний саналаар 317 хүнийг нэр дэвшүүлсэн. Үүнээс хамгийн их санал авсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад, авсан саналаараа хоёрдугаар байрт жагссан ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайханыг дэд даргад нэр дэвшүүлээд байгаа юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|