ФОТО: Барилгын хөгжлийн төвийн асар хүн олонтой байна
"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр болж байна. Өдөрлөгийн нээлтэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад сайд нар оролцлоо.
Тус өдөрлөгт Монгол улсын Хөгжлийн банк, Барилгын хөгжлийн төв, МИАТ, УБЦТС ТӨХК , Авто Тээврийн Үндэсний Төв зэрэг төрийн болон төрийн өмчийн 44 компани, үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Иргэд Барилгын хөгжлийн төв байрлаж буй асарт зочилж, барилгын норм норматив, дүрэм, барилгын төсвийн жишиг үнэлгээ, үнийн индекс, стандарт боловсруулах ажил, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө авч болох юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|