УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хуулийн төслийг гишүүд дэмжлээ

2018 оны 5 сарын 01

Arslan.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хуулийн төслийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив.

Энэ хуулийн төсөл гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN                         GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56748
0 эможи

Зочин
2018-05-01 19:51
Бандааш тавиулсан юм байгаа биз дээ хохирогч хүүхнийг
мон
2018-05-01 17:43
за манай эрхэм соошлийнхан эргээд гандаашаа өмөөрч эхлээч. урагшаа
keyboard_arrow_up