Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийг шалгаж байна
2018 оны 4 сарын 26
Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна. Мөн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг хянаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй " хэмээлээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
56538
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс