Ерөнхий сайдаас давж дуугарсан дэд сайдад асар том амбийц байгаа бололтой

2014 оны 7 сарын 09

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын ил захидлын хариуг илгээж олон нийтэд түүнийгээ дэлгэсэн. Үүнд “Bank of China-ийн салбарыг Монголд нээх талаар Засгийн газрын түвшинд асуудал яригдаагүй шүү” гэдгийг онцолсон байв. Тэрбээр Х.Баттулга гишүүний бүх асуултад хариу өгсөн ч хамгийн их санаа амирлуулсан нь энэ л дээ. Гэтэл ердөө маргааш нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Bank of China-г бүү улстөржүүл. Битгий хард. Монголд орж ирж л байвал ашигтай шүү дээ” хэмээн “сөгдөх” нь холгүй өмөөрч ярилцлага өгсөн байх юм. Эндээс ерөөсөө Bank of China-ийн салбар нээх асуудал дээр Засгийн газар, Ерөнхий сайд гэхээсээ илүү Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбатын ашиг сонирхол, улайрал,амбийц хамгийн өндөр байсан нь тодорхой болж байгаа биз.

Гэвч монголчууд О.Чулуунбатыг “сайн танина”. Бас эдийн засаг “гадарладаг” хүмүүс Хятадын төрийн банкны нөлөөг, тодорхой хэлбэл Bank of China-г “доторлоно” л доо. Гаднын банк Монголд орж ирэхээс айгаад, дутуу ухамсарлаад байгаа юм биш. Монголчууд 20 жилийн өмнөх үеийг бодвол гартаа доллар, юань бариад үзчихсэн. Манай улсад “Чингис хаан”, “ХААН”,“Тээвэр хөгжлийн банк”-аас эхлээд гадны хөрөнгө оруулалттай банкууд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

 Онцлог нь тэд бол хувийн хэвшлийн банкууд. Харин Bank of China бол Хятадын төрийн банк. Тэд төрийн бодлогоо хэрэгжүүлэх, өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд бага байтугай (-) ашигтай байсан ч хамаагүй. Тийм ч учраас манай өчүүхэн жижиг зах зээл дээр тоглох гэж ичгүүргүй орж ирж байгаа юм. Үүнийг О.Чулуунбат банкирын хувьд ч эдийн засагчийн хувьд ч хамгийн сайн мэдэж буй. Мэдсээр байж улайран зүтгэхийн цаана Хятадын төрийн даалгавар байна уу, аль эсвэл ашиг хонжоо бүхий амлалт авсан уу гэдэг л асуудал юм. Энэ талаас нь бид түүнийг хардах эрхтэй. Тэр ч өөрөө хардуулах үндэслэлтэй нэгэн билээ. цааш үзэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5653
0 эможи
keyboard_arrow_up